Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдааны талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс дараах мэдээллийг өглөө.
"Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргалаа. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэнэ.
1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ.
Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, Гадаад хэлний сургалтын 255 төв, Жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг" гэв.