Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэн юу гэж хэлэв?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдөр тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байна. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1993 онооос хойш 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр мэндчилгээ дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар юуг онцолсон талаар уншигч танд хүргэж байна.



- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА - 

Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш бөгөөд туйлын эмзэг энэ үед үнэн бөгөөд баталгаатай мэдээллийг хүргэхдээ ч гэсэн ухаан сийлж, үр дүнг нь урьдчилан тооцно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга


- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ -

Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх


- АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ - 

Хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлсэн сэтгүүлчдийг гүтгэх, доромжлох, заналхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагыг сүрдүүлэх үзэгдэл илт нэмэгдэх боллоо.

Энэ бүхний ард төрийн эрх мэдэл бүхий хүмүүс байгаа нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой аюул учраад байгаагийн илэрхийлэл болж байна.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ


- МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР -

Баримтаар сенсаци хөөх биш баримт шиг дэлгэж чаддаг, асуудлыг шийдүүлэхийн төлөө асуудал дэвшүүлж, сурвалжилж чаддаг байх нь сэтгүүлчийн мөн чанар. Харамсалтай нь сүүлийн үед манай залуу сэтгүүлчид сенсаци хөөмтгий, өөрөө үйл явдлын төв болдог, өөрөө үйл явдлын төв болдог, өөрөө үйл явдал болоод явчихдаг гажуудал бий болжээ. Энэ бол мэргэжлийн сэтгүүл зүй биш.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр

Б.ЛХАГВАЦЭРЭН

НЗДТГ-ын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
НЗДТГ-ын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.