НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Орос Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БШУ-ны сайдтай Орос III сургуулийн захирал Ж.Соронзонгийн асуудлаар уулзалт хийлээ. Энд "Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох" гэсэн БШУ-ны сайдын тушаал гарсан байна.
Өнгөрсөн хугацаанд, тэр дундаа өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр гарсан МУ Үндсэн Хуулиар олгогдсон хүний эрхийн асуудал хөндөгдсөн учир Засгийн газраас хариуцлагын асуудлыг Оросын талтай хэлэлцэн, удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.
Хоёр улсын харилцаа, хэлэлцээний хүрээнд асуудал шийдэх үүргийг миний бие авч байгаа. ОХУ болон МУЗГ хоёрын хооронд хийгдсэн Орос-Монголын хамтарсан сургууль байгуулах гэрээний хүрээнд байгуулагдсан сургууль учир Оросын талд уг асуудлыг албан ёсоор тавьж, удирдах зөвлөлийн хурал зарлаж асуудлыг хэлэлцэнэ" гэв.