Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа.
Хуралдааны үеэр Харьяа газар, агентлагуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй НЗДТГ-ын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай ханд” гэдгийг холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.