Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австалид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эсэргүүцлийн жагсаал болж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Австралийн ойн түймрийн утаа Сиднейд аюултай хэмжээнд хүрэх үеэр олон мянган хүн Сидней хотын гудамжинд гарч яаралтай арга хэмжээг шаардаж, эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид маск зүүж, засгийн газрын идэвхгүй байдалд дургүйцлээ илэрхийлэв. Харин Австралийн засгийн газар цаг уурын өөрчлөлтийг цорын ганц шалтгаан бишийг хэлж, бодлогоо зөвтгөсөөр байгаа юм.  “Мэдээж хэрэг уур амьсгалын өөрчлөлт бол нэг хүчин зүйл, гэвч гал тавьсан хүмүүс ч бас дутахгүй нөлөөтэй” гэж Австралийн Ерөнхий сайдын орлогч Майкл Маккормик ABC-д өгсөн ярилцлагадаа дурдсан.

Зохион байгуулагчдын мэдээлж буйгаар ойролцоогоор 20 мянган хүн лхагва гарагийн жагсаалд оролцсон байна. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид өөрсдийн фэйсбүүк хуудас дээр ”Урьд өмнө тохиож байгаагүй ган гачиг, ойн түймэр, сая сая хүмүүсийн амьсгал боогдож, зугтах газаргүй болсноор эрүүл мэндийн хувьд асар их хохирч байна.” гэж бичжээ.

Эх сурвалж: BBC

 
Монгол Улсад 600 толгой үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер байгуулна
Монгол Улсад 600 толгой үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер байгуулна
 
Ө.Шижир: АН маань сүүлийн 7 сонгуульд огт амжилт үзүүлсэнгүй. Одоо ах нар бүгд амарцгаа, албан ёсны ГЕНСЕК ч алга
Ө.Шижир: АН маань сүүлийн 7 сонгуульд огт амжилт үзүүлсэнгүй. Одоо ах нар бүгд амарцгаа, албан ёсны ГЕНСЕК ч алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.