Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн оны байдлаар 94.7 мянган ААН-ийн үйл ажиллагаа зогсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны тооллогын дүнг гарлаа. Өнгөрсөн оны тооллогоор ААНБ-ын тоо 180 мянгад хүрчээ. Энэ нь 2016 оны дүнгээс 61.3 мянга буюу 51.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс,

- Аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянгаар,

- Төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянгаар,

- Төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11.0 мянгаар тус тус нэмэгджээ.

Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга буюу 62.5 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой шалтгааны улмаас явуулаагүй байна.

БНСУ: Машинаа гаргахаар граш руу ороод сураггүй болсон 9 иргэнээс 2 нь эсэн мэнд олджээ
БНСУ: Машинаа гаргахаар граш руу ороод сураггүй болсон 9 иргэнээс 2 нь эсэн мэнд олджээ
 
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.