Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ: Машинаа гаргахаар граш руу ороод сураггүй болсон 9 иргэнээс 2 нь эсэн мэнд олджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Солонгосыг дайран өнгөрсөн Хиннаму хар салхины улмаас Жэжү, Пусан, Пухан зэрэг хотууд маш их хохирол амссан. Тодруулбал, хоёр хүн нас барж, 10 хүн ор сураггүй алга болоод байсан. Мөн Пухан хотын нэгэн барилга тэр чигтээ нуран унаснаас үүдэн 9 хүн барилгын доорх грашнаас машинаа гаргахаар ороод сураггүй алга болсон юм.

Тэгвэл Пухан хотын үерт автсан зогсоолоос есөн хүнийг татан гаргасан бөгөөд тэдний хоёр нь эсэн мэнд, долоон хүн нь ухаангүй байдалтай олджээ. Тодруулбал, өчигдөр 20 цаг 15 минутын үед 39 настай эрэгтэй газар доорх грашны таазны хэсэгт байрлах агаарчуулагчаас зүүгдсэн байдалтай байхад нь олсон байна. Тэрбээр 12 цагийн турш таазнаас зүүгджээ.

Түүний дараа 21 цаг 41 минутанд 51 настай эмэгтэйг аварсан байна. Эмэгтэй нь таазны хэсэгт байрлах агаар дамжуулах хоолой дээр хэвтсэн байдалтай олдсон аж.

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно
Н.Учрал: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно
 
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.