Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Отгонсүх: Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засварын ажил энэ сарын 13-нд дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол  үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.  Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусна. Тасганы овооны зам нь 1989 онд баригдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болсон. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн. Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийгдэнэ” гэв.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү "Өнөөдөр замын суурины боловсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-нд энэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээ рүү шилжүүлнэ. Шулуун хэсгээ дуусгасны дараа явган хүний замын ажил руу орно” гэв.

ОХУ-ын Засгийн газрын квотоор суралцах оюутны сонгон шалгаруулалт хэвээр үргэлжилнэ
ОХУ-ын Засгийн газрын квотоор суралцах оюутны сонгон шалгаруулалт хэвээр үргэлжилнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.