Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Засгийн газрын квотоор суралцах оюутны сонгон шалгаруулалт хэвээр үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд болон олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлаг (Россотрудничество),  их, дээд сургуулиудын ректор, проректоруудтай шинэ коронавирусийн халдварын тархалтын үед Оросын Холбооны Улсад суралцахаар төлөвлөж буй гадаад иргэдийн хичээл, сургалтын зохион байгуулалтын асуудлаар ярилцсан байна.

Хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын удирдлага дор ажилладаг их, дээд сургуулийн төлөөллөөс гадна ОХУ-ын Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөө аж ахуйн яам, Холбооны яамны шууд удирдлага дор байдаг их, дээд сургуулиуд болон зарим тэргүүлэх дээд боловсролын байгууллагын төлөөлөл оролцжээ. Түүнчлэн Россотрудничество агентлагийн даргын орлогч П.А.Шевцов, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны орлогч сайд Д.В.Афанасьев болон тус яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.В.Рябко нар оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.

Хуралдаанд оролцогчид ОХУ-ын Засгийн газрын квотоор суралцахаар материалаа ирүүлээд буй гадаадын нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн байна.

Мөн уг хуралд оролцсон бүх их, дээд сургуулийн төлөөлөл гадаадын оюутнуудаа зайны сургалтад хамруулахад бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид энэ чиглэлийн ажлыг тогтмол, системтэй зохион байгуулах шаардлага байгааг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.