Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Зэвсэгт хүчний алба хаагчид иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг самнаж илрүүлэн, устгалд орууллаа.

Тодруулбал: Дөрөвдүгээр сарын 29-ний шөнө Төв аймгийн аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгч, ахлах ахлагч Б.Соронзонбатын “Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянжаргалан суманд ажиллалаа.

Томилгоот бүрэлдэхүүн сумын төвөөс хоёр галт хэрэгсэл, сумын төвөөс 23 километрийн зайд орших  “Улаан-Ухаа” багийн нутаг дэвсгэрээс “ОФАБ-250”, “ФАБ-250” загварын байлдааны нисэх онгоцны бөмбөг болон 30 мм-ийн байлдааны сум олж илрүүлэн,  устгаж аюулгүй болгосон байна.


Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв.

Нутгийн зон олны зүгээс учирч болох эрдслээс амь нас, газар нутаг, эд хөрөнгийг нь авран хамгаалсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж байсан юм.

Энэ дашрамд, сумын хэсгийн төлөөлөгч, ахлах ахлагч Б.Соронзонбатын сонор сэрэмж эрсдэл үүсэхээс мөн адил урьдчилан сэргийлснийг дурдах нь зүйтэй юм.Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн тус сум орон нутгийн эрсдэл бүхий газруудад дахин самналт хийхээр төлөвлөөд байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                      Эх сурвалж: ЗХЖШ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага сургууль хийж, орох гарах хөдөлгөөнийг хаана
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага сургууль хийж, орох гарах хөдөлгөөнийг хаана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.