Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Gen “Z”-гийнхэн “ХАРИУЦЛАГА“-тай бол бүр гоё

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Сүүлийн жилүүдэд "Gen Z" буюу "Generation Z" үеийнхний талаар дурдахгүй, ярихгүй өнгөрөөх сэдэв гарсангүй. Миллениалуудын араас буюу 1990-ээд оны дунд үеэс 2000-аад оны дунд үед төрсөн залуусыг ийнхүү нэрийдээд аль хэдийн дасал болжээ.

"Gen Z" үеийнхэн бусдаас илүү мэдрэмжтэй, манлайлагч, хүнлэг энэрэнгүй, аливаа зүйлийг хүлээж авахдаа амархан гэх мэт энхэл, донхол үгэнд итгэсээр өөрсдийгөө яг л иймээр төсөөлчихсөн явна.

Гэтэл XXI зуун нийт хүн төрөлхтнөөс нийгмийн хариуцлага, хувь хүний ухамсар, тууштай байдлыг шаардах болсон. Тэгвэл "Z" үеийн төлөөлөл болсон залуус бид дээрх шаардлагад төдийлөн нийцэхгүй байна уу даа гэмээр. Бүх "Gen Z"-ийн залуусыг энд дурдах гэсэнгүй. Харин хэсэг бүлэг нь ийм байгааг нуух юун.

"Арван хуруу тэгш хүн байдаггүй" гэлцдэгтэй адил хүн бүр л өөр өөрийн гэсэн давтагдашгүй хэв маяг, үзэл бодол, алдаа дутагдал, авууштай чанартай. Яг үүнтэй адил "Gen Z" үеийнхэнд ч бас давуу тал болон сул тал бий.

"Z" үеийн залуусын давуу талуудыг дурдвал,

"Z" үеийн залуусын сул талуудыг дурдвал,

Багаар ажиллахаас илүүтэй ганцаараа ажиллаж, шийдвэр гаргахыг эрмэлздэг, өмнөх үеийн хүмүүсийг бодвол тэсвэр, тэвчээр муутай, хариуцлагагүй гэх мэт тоочоод барахгүй их биш ч хуруу дарам дутагдал бий.

Тийм ч учраас "Gen Z" үеийн залуус бид мэдрэмжтэй байхаас илүүтэйгээр хариуцлагатай байдлыг эрхэмлэж, аливааг бие даан шийдвэрлэхээс илүү багаар хамтран ажиллах аргад суралцан, тууштай, тэсвэр тэвчээртэй байх ёстойг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна. Нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд бид давуу талаараа үргэлж бамбай хийгээд байлгүйгээр дутагдалтай, сул талаа ч мөн засах ёстойг сануулах нь илүүц биз.

Хятадын баруун өмнөд хэсэгт газар хөдлөлт болж, 46 хүн амь үрэгджээ
Хятадын баруун өмнөд хэсэгт газар хөдлөлт болж, 46 хүн амь үрэгджээ
 
Г.Эрдэнэбат: Манай Ц.Нямдорж хажууд нь худлаа ярих нь хүртэл сүртэй, хэсэг зууртаа дуулиантай мэргэжлийн хорон хүн байжээ
Г.Эрдэнэбат: Манай Ц.Нямдорж хажууд нь худлаа ярих нь хүртэл сүртэй, хэсэг зууртаа дуулиантай мэргэжлийн хорон хүн байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.