Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Хятад, Вьетнам будааг Сакура гэж нэрлэснээс үүдэж, иргэд Япон сакура будаатай андуурч төөрөгдөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ШӨХТГ-аас иргэдийг төөрөгдүүлсэн нэр тэмдгийг цэгцлэх талаар Оюуны өмчийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, тус газрын дарга С.Мөнхчулуун "Хятад, Вьетнам будаанд Япон, Орос гэж ойлгогдохуйц нэр өгөөд байгаа.

Сакура гэхэд жишээ нь: Америк сакура, Япон Сакура будаануудын Америк, Япон гэдгийг томоор нүүрэн талд нь бичсэн боловч Хятад Сакураны Хятад гэдгийг ард талд нь жижгээр бичсэн байдаг. Үүнийг нь иргэд анзааралгүй Сакура гэх нэрээр нь Япон гэж төөрөгдөж авдаг. Тиймээс иргэд хэрэглэгчид аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаяг шошгын мэдээллийг маш сайн харж байж сонголтоо хийж байх хэрэгтэй юм. Иймд иргэдийг төөрөгдүүлсэн барааны нэр тэмдгийг цэгцлэх талаар Оюуны өмчийн газарт шаардлага хүргүүлсэн" хэмээлээ.

СУРВАЛЖИЛГА: “Чингис хаан“ банк Хөгжлийн банкны барьцаанд байгаа 27 байрныхаа өндөр үнэлгээтэй ДОЛООГ нь зарснаас болж 7 айл гудамжинд гарах нь
СУРВАЛЖИЛГА: “Чингис хаан“ банк Хөгжлийн банкны барьцаанд байгаа 27 байрныхаа өндөр үнэлгээтэй ДОЛООГ нь зарснаас болж 7 айл гудамжинд гарах нь
 
Хотын ихэнх хэсэгт агаар хэвийн хэмжээнээс 2-3 дахин их бохирдолтой байна
Хотын ихэнх хэсэгт агаар хэвийн хэмжээнээс 2-3 дахин их бохирдолтой байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.