Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр иргэн эдгэрч, Франкфуртээс ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 26-ны өдөр ирсэн коронавирусний халвартай хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Одоо эмчлэгдэж байгаа 20 хүн байна. Үүнд өндөр настай, элэгний хорт хавдартай гэх зэрэг хүмүүс байна. Эдгээр хүмүүст онцгой анхаарал тавьж байна. Өчигдөр нийт 3 лабораторт 332 хүнд шинжилгээ хийсэн. УБ-Франкфурт-УБ тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс 1 хүнд коронавирус илэрсэн.  Дархан уул аймагт хилийн боомтоор орж ирсэн 21 жолоочид шинжилгээ хийсэн.Коронавирус илрээгүй. Мөн өмнө тусгаарлагдсан байсан 28 жолооочид давтан шинжилгээ хийхэд шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн ажиглалт тусгаарлалтад байна.  Өнөөдөр тавдугаар сарын 1-нд БНСУ-аас ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 24 цагийн байдлаар дэлхийн 215 оронд коронавирусний халдвар бүртгэгдэж 3,5 сая хүн өвчилжээ. Үүнээс 2.2 сая хүн эмнэлгийн газарт хэвтэн эмчлүүлж байна. Харин манай улсын хувьд  өчигдөр 272 хүн нэмэгдэн ажиглалтанд орсон. 150 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 1041 хүн ажиглалт, тусгаарлалтанд байна. Ажиглалтын 10 байр байгаа бөгөөд өчигдрийн тусгай нислэгээр ирсэн иргэдийг тэдгээр тусгаарлах байранд тус тус байрлуулсан. Тэдгээр иргэдийн биеийн байдал одоогийн байдлаар хэвийн байна. Түүнчлэн өчигдрийн тусгай нислэгээр нийт 350 ширхэг ачаа тээш ирж тэдгээрт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Өчигдөр 119 дугаарын утсанд 201 дуудлага ирсэн. Үүнээс Турк улсаас 1, АНУ-аас 1, Швед улсаас 1 тус тус дуудлага ирсэн. Швед улсад байгаа иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ биеийн байдал харьцангуй хэвийн тул гэрийн тугсраалалтанд байгаа.

"Швед улсад байгаа нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн"
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.