Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.09.05/ болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 6-8 хооронд ОХУ-ын дорнын эдийн засгийн долдугаар чуулга уулзалтад оролцоно." гэв.

Үргэлжлүүлэн ГХ-ны сайд Б.Батцэцэгийн өгсөн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох аж. Энэ чуулган нь "Шийдвэрлэх мөч, харилцаа хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд" сэдвийн дор 2022.09.20- 2022.09.26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болно. Уг чуулганы ерөнхий шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын засгийн газрын тэргүүн, гурван улсын шадар сайд, 28 улсын сайдын түвшний албан тушаалтнууд оролцох юм байна.

Харин засгийн газрын тэргүүнийг орлож ГХ-ны сайд Б.Батцэцэг оролцохоор болжээ.

ГХЯ: Япон улс манай улсад үзүүлж буй зээл, тусламж, төсөл хөтөлбөрөө ЗОГСООГООГҮЙ
ГХЯ: Япон улс манай улсад үзүүлж буй зээл, тусламж, төсөл хөтөлбөрөө ЗОГСООГООГҮЙ
 
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.