Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ныг хүртэлх найм хоногийн хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Харин өнөөдрөөс /2022.09.04/ эхлэн дараагийн арга хэмжээний шийдвэр гартал тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Мөн уг хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргаж, дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм.
Хэдийгээр түгжрэл буурсан гэж албаны хүмүүс үзэж байгаа ч иргэдийн зүгээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буй.