БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаси Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаситэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээрийн талаар Лаос улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаси "Манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй чиглэлээр хөгжүүлэх талаар ярилцсан. Мөн Монгол Улсын Засгийн газарт Лаос Улсын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Лаос улсад байрладаг эмнэлэгт тусламж үзүүлсэн нь хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг юм. Мөн 1050 хонь хандивласан нь манай хоёр улсын хамтын ажиллагааны илрэл юм. Энэхүү 1050 хонь нь өшөө олон өсөж үржиж байгааг хэлэхэд таатай байна. Түүнчлэн хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон" гэв.