Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалтын сайдын суудлыг АН-д өгөх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

МАН-ын Удирдах зөвлөлөөс танилцуулснаар шинэ Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрс бараг л тодров. Харин сайд нарын нэрс дунд Ардчилсан намын гэх тодотголтой гишүүд байсангүй. Өнгөрсөн хугацаанд шинэ Засгийн газарт Ардчилсан намынханд дөрвөн сайдын суудал өгөхөөр тохирсон ч эцсийн дүндээ 1-2 сайд л өгөх байх гэх таамгууд хөвөрч байв.

Ийнхүү Засагт орох АН-ынханы "мөрөөдөл" талаар болов уу хэмээн харах хүмүүс олон байлаа. Харин нөгөө талдаа АН-ынханд сайдын суудал өгөөгүй мэтээр харагдуулах нь олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн МАН-ын тактик байв уу. Учир нь одоогийн байдлаар Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалтын сайд нарын нэрсийг зарлаагүй байгаа. Таамаг ёсоор АН-ынханд өгөхөөр амласан хоёр сайдын суудал нь "хүлээлгэд" үлдчихэв бололтой.

Ж.Ганбаатар: Уул уурхайн салбарт тодорхой ажлуудыг зоригтой эхлүүлэх ёстой
Ж.Ганбаатар: Уул уурхайн салбарт тодорхой ажлуудыг зоригтой эхлүүлэх ёстой
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.