Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа Ховдын Засаг даргаар томилогдохоор боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ховд аймгийн Засаг даргыг сонгох асуудлаар тус аймгийн ИТХ өнгөрсөн тав дахь өдөр хуралдсан. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан болон МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа нар өрсөлдөж байсан.

Гэвч нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан өнөөдөр нэрээ татсан талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Ингэснээр МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа Ховд аймгийн Засаг дарга болох юм.

Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Э.Болормаа Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.

“ДӨЛ-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд СХД-ийн баг тамирчид түрүүллээ
“ДӨЛ-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд СХД-ийн баг тамирчид түрүүллээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.