
Өнөөдөр өглөө бүлгийн хурлаас өмнө Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдах хуваарьтай байсан ч тодорхойгүй шалтгаанаас болж хойшилсон. Тэгвэл дөнгөж сая эх сурвалж МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 14 цагаас хуралдахаар болсон талаар мэдээллээ.
Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдын санаачилсан АН тэргүүтэй намуудад сайдын суудал өгч “Үндэсний нэгдмэл эв эе”-ийг бодолцсон бүтэцтэй Засгийн газрын байгуулах эсэхийг хэлэлцэнэ. Мөн сайдуудын томилгоо болон кабинетын бүрэлдэхүүнийг нэмэх эсэх асуудлыг эцэслэн хэлэлцэнэ. УЗ-ийн хурлын дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдахаар төлөвлөөд байна.
Бид МАН-ын Удирдах зөвлөл болон сайдуудын томилгоотой холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.
Г.Лхагвадорж