Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн засаг даргад өрсөлдөж байсан Т.Дэлгэрсайхан нэрээ татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ховд аймгийн ИТХ Засаг даргыг сонгох асуудлаар өнгөрсөн тавдах өдөр хуралдсан. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан болон МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа нар өрсөлдөж байсан.

Засгийн газрын шийдвэрээр Б.Дүгэржавыг Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш МАН-ын бүлэг анхнаасаа Т.Дэлгэрсайханг томилох төлөвлөгөөтэй байсан боловч өөр нэгэн хувилбар орж ирсэн нь Э.Болормаа юм. Тэгвэл Т.Дэлгэрсайхан нэр дэвшигч өнөөдөр нэрээ татсан талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Ингэснээр МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа Ховд аймгийн Засаг дарга болох юм.

Мөн Ховд аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хуралдаан өнөөдөр 68 хувийн ирцтэй эхэлсэн. Харин Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага аваад байна.

Ж.Батсуурийг АН-ын гишүүнээс хассан шийдвэрийг хүчингүй болголоо
Ж.Батсуурийг АН-ын гишүүнээс хассан шийдвэрийг хүчингүй болголоо
 
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.