Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Таван шарын хуучин орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэхүү ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлэх ажээ.
Нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Эхний ээлжинд хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчтэй зөвшилцөх , гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Улмаар оршин суугчдын 80 хувьтай гурван талт гэрээ байгуулсан аж. Бүх иргэдтэйгээ гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж , барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Төслийг хуваарь ёсоор үргэлжлүүлбэл эхний барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ажээ.