Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний шатыг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулсан бөгөөд 17:00 цагт хаагдлаа. Нийт 111,517 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.
Эдгээр хүүхдийн цэцэрлэгийн хуваарилалт маргааш, нөгөөдөр хийгдэж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл хүрэх юм. Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2 болон 3 дахь шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдах боломжтой.