Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: 4800 хүүхдийн нэр, регистрийг хуурамчаар МСҮТ-д бүртгэж 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МСҮТ-д бүртгэлгүй 4800 хүүхдийн нэрээр залилан хийж, хувьсах зардал авдаг байсан талаар мэдээлсэн юм. Тэрбээр,

"Боловсролын салбарт, тэр дундаа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд олон жил угжирсан асуудал ил болсон. МСҮТ-ийн сурагчдад 200 мянган төгрөг өгдөг байсан бол саяхнаас төгсөхөд нь нэг удаа хуримтлуулж байж өгдөг болсон. Үүнийг нь E-Mongolia цахим системээр өгч эхлэхэд сурагчдын тоо зөрсөн.

Тодруулбал, 2,3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Үүнийг цэвэрлэж, шалгаагүй байсан бол төрөөс ахин 2,3 тэрбум төгрөгийн хийдэл үүсэх байсан.

Тэгвэл ЕБС болон их дээд сургуулийн сурагчдын буюу нийт 4800 хүүхдийн нэр, регистрийн дугаарыг хуурамчаар МСҮТ-д бүртгэж хувьсах зардал авдаг байсан залилан хийгдэж байсан. Тиймээс сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцно" гэжээ.

Өнөөдөр үүлэрхэг, 13 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 13 хэмийн дулаан байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.