Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэлийг хууль бусаар бүлгийн даргаар томиллоо гэж Д.Ганбат УИХ-ын даргад хандлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд
Ubn.mn

АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдаж олонхын саналаар бүлгийн шинэ даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл үүнтэй холбогдуулан тус бүлгийн дарга /УИХ-ын дарга чуулганы хуралдаанд дараагын даргын нэрийг уншиж танилцуулаагүй тул/ Д.Ганбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж эсэргүүцсэн албан бичиг хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар өнөөдрийн бүлгийн хуралд оролцоогүй. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад томилолттой байхад өнөөдөр бүлгийн дарга асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь эдгээр гишүүдийн бүлгийн даргад өрсөлдөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзжээ.

Тиймээс өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авахгүй байхыг хүсжээ.

Мөн өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан бүлгийн даргыг бүлгийн олонх нь огцруулдаг хуулийн өөрчлөлтийг ҮХЦ-д зарим иргэд өгч буй талаар албан бичигтээ дурджээ.

Ийнхүү өнгөрсөн даваа гарагт мэдээлж байсанчлан АН-ын бүлгийн шинэ даргын асуудал дахин нэг хэсэг мухардалд орж, хэрүүлийн сэдэв болох бололтой. Одоогоор албан ёсоор 11 гишүүнтэй байгаа АН-ын бүлгийн гишүүдийн 4 нь өнөөдрийн хуралд оролцоогүй тул 7 гишүүний гаргасан шийдвэрийг бусад гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй бололтой.

Д.Ганбатын УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичиг

Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж байна
Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж байна
 
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.