Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн тухай гарын авлага хэвлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг аяны III зөвлөгөөн өчигдөр Ub palace концертын их танхимд болжээ.

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан  төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих -2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн энэ аяны хүрээнд сургууль цэцэрлэгийн ногоон багууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд  нийт 31 ерөнхий боловсролын  сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж ,шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав.

ХӨХҮҮРИЙН АЙРАГ ИСГЭХ УЛАМЖЛАЛ  ЮНЕСКО-ИЙН  СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЛЭЭ
ХӨХҮҮРИЙН АЙРАГ ИСГЭХ УЛАМЖЛАЛ ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЛЭЭ
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.