Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуучнаар Лениний музейн эх төрхийг алдагдуулахгүйгээр бүрэн засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Лениний музей нь анх Соёлын яамны захиалгаар музейн зориулалтаар баригдсан үндэсний өвөрмөц хэв маяг бүхий архитектурын дурсгалт барилга. Тийм ч учраас 2023 онд бүрэн хэмжээнд засварлах зураг төслийг боловсруулж, эх төрхийг алдагдуулахгүйгээр засварын ажлыг хийхээр төлөвлөж байгааг Соёлын яамнаас мэдээллээ.

Байгалийн түүхийн музей хуучнаар Лениний музейд байрладаг.

Харин өнөөдрийн байдлаар музейн гурван давхарт урсгал засварын ажил хийгдэж байгаа юм. Музейн дотор гэлтгүй музейн гадна тохижилт, барилгатай залгаа үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газартай холбогдох асуудлыг судалж, үндэсний хэв маяг бүхий архитектурын барилгын өнгө үзэмж, харагдах байдлыг сайжруулах, барилгын өөрийн орон зайг хамгаалахад анхааран ажиллах юм.

Холбоочдын баяр тэмдэглэсэн “Юнител“ группийн 100 гаруй ажилтанд хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д шинжилгээ өгчээ
Холбоочдын баяр тэмдэглэсэн “Юнител“ группийн 100 гаруй ажилтанд хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д шинжилгээ өгчээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна