Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ.
Бүртгэл энэ оны долдугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас наймдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдаж, нийт 156 иргэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 21 хоногийн дотор баримт бичгийн нягтлан шалгах ажиллагааг хийж, 60 хоногийн дотор шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.
Эх сурвалж: ШЕЗ