Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Цэцийн шийдвэр “эцсийнх“ байна гэсэн хуулийн заалтыг барьж, Цэцийн хууль бус шийдвэрийг зүгээр өнгөрөөж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан даваа гарагт болж өнгөрсөн.

Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "Цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах боломжтой байсан. Маргаан бүхий заалт нь Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байсан.

УИХ баталж, Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгох хуульд заасан ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн дурын заалтыг, улмаар Үндсэн хуулийг хүчингүй болгох эрх ард түмний мандатгүй 9 этгээдэд байхгүй.

Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Ард түмний мандат бүхий УИХ-ын 57-с доошгүй гишүүний бүрэн эрхэд субъектуудын саналаар УИХ-аас томилогдсон 9 этгээд ноцтой халдсан үйлдэлд бид маш нухацтай хандаж, эрх зүйт төрийн суурь зарчмыг авран хамгаалах шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийг чадамжгүй болгож, Үндсэн хуулийн хямрал руу явж байна.

Төрөөрөө, улс эх орныхоо ирээдүйн хувь заяагаар тоглохоо зогсооцгоо!

Үндсэн хуулийн цэцийн ноцтой, "гэмт хэргийн шинжтэй" гэж үзэхээр шийдвэрийг УИХ дагаж, түүнд үндэслэсэн аливаа шийдвэр гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Эсрэгээр нь, Цэцийн хууль бус шийдвэртэй холбогдуулж хариуцлагыг дээд зэргээр тооцох шаардлагатай.

Цэцийн шийдвэр "эцсийнх" байна гэсэн хуулийн заалтыг барьж, Цэцийн хууль бус шийдвэрийг зүгээр өнгөрөөх, түүгээр барахгүй даган биелүүлж, холбогдох бусад шийдвэрүүд гаргаж хуулийн хүчирхийлэл хийж хэрхэвч болохгүй.

Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх ҮНДЭСЛЭЛ нь "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасан.

ХУУЛИАР ТОГТООСОН ДЭЭРХ ЗАРЧИМД НИЙЦЭЭГҮЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ШИЙДВЭРИЙГ "ЭЦСИЙНХ" ГЭЖ ҮЗЭЖ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛТЭЙ." гэв.

Найман их, дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэлээ
Найман их, дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэлээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.