ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг Тайваньд суух консулаар томилох тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад ""АН-ын зүгээс Б.Хурцыг Тайваньд суух худалдаа эдийн засгийн төлөөлөгчөөр томилох саналаа хүргүүлсэн" гэх мэдээллийг өгч байна.
Дашрамд сануулахад, Монгол Улс Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэх байр суурьнаас ханддаг учраас албан ёсны консулын газар, Элчин сайдын яам байдаггүй. Харин худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар гэдэг статустайгаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа явагддаг юм.
Б.Хурц нь АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тэрбээр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдан ял эдэлж байгаад суллагдсан билээ.
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!