Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

2025 оны 04-р сарын 18-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

О.Мөнхжин: Одоо надад 100 хувь анхаарах ёстой ганц л ажил бий
О.Мөнхжин: Одоо надад 100 хувь анхаарах ёстой ганц л ажил бий
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!