Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Оргил-Эрдэнийн дүү: Ахаас минь нэг ч сураг, чимээ алга. Монголчууд нэгнийхээ толгойг бүү залгичихсан  байгаасай билээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Тэрбээр бичлэг дээрээ хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг. ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна" гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ түүнтэй холбоо бариагүй 8 хоносон тул ахыгаа эрэн хайж байгаа талаар пост бичжээ. Тэрбээр "Шинэ 7 хоногийг таагүй мэдээгээр эхэлүүлэх нь дээ. 2025.04.06- аас хойш 2025 оны 4 сарын 14-ны 05:34 минут хүртэл. Нэг ч сураг алга. Нэг ч чимээ алга. Монголчууд НЭГНЭЭ бариад ИДЧИХ вүү. Хар буруу САНАЖ болохгүй ч нэгнийхээ ТОЛГОЙ-г л БҮҮ залгичихсан байгаасай билээ.

Гэр бүлийн минь ГАНЦ АМИН ХАЙРТАЙ Ах минь. Хэдэн ч өдөр нойргүй хонов. Хэдэн ч өдөр шаналж юм бодов. Сүүлдээ хүн элдэв янзаар ЮМ юм л боддог юм байна" гэжээ.

Засаг үнэхээр шийдсэн бол Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой
Засаг үнэхээр шийдсэн бол Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой
 
“GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна“
“GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.