“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр Б.Цогтгэрэлийг улираан томиллоо. Бүрэн эрхийн хугацаа 3 жил байдаг бөгөөд 2016 оноос хойш ийнхүү дөрөв дэх удаагийн томилолтоо авлаа. 75 жилийн түүхэнд хамгийн урт буюу 12 жил ийнхүү уг албыг хашиж рекорд тогтоож байна.
Сануулбал, 2018 онд Бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан ч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурлаар Б.Цогтгэрэлийг албан үүргээс нь чөлөөлөөгүй юм. Мөн 2022 онд томилсон байдаг.
Түүний хувьд шилэн дансны мэдээлэл, төрийн үрэлгэн зардлыг олон нийтэд хүргэж байснаараа "Шилэн Цогоо" гэдэг нэрээрээ олон нийтэд танигдсан юм.
Дашрамд дурдахад, Тэрбээр УБТЗ-ийн нөхцөл байдал, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах үүргийг Ерөнхий сайдаас авсан байна. Өмнө нь түүнийг цар тахлын үед төмөр замын нөхцөл байдал хүндрэх үед томилж байсан юм. Энэ удаад ч гэсэн санхүүгийн балансын хувьд алдагдалтай, хувь нийлүүлэгчидтэй харилцан ойлголцох хэлэлцээр хийх зэрэг шаардлагууд үүсээд байгаа ажээ.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!