Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Т.Аюурсайхан УДШ-д гомдол гаргахгүй бол жилийн дараа СУЛЛАГДАНА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 18 секунд

"Нүүрсний" гэх хэрэгт холбогдон гэм буруутай нь тогтоогдож, Анхан шатны шүүхээс ял аваад байсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, шийдвэрээ гаргасан билээ.

Тухайлбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж,

Т.Аюурсайханд шүүхээс 3 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасаад байсан юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс хорих ялыг нь 4 сараар бууруулж, 2.6 жил болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасахаар шийдвэрлэсэн.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр шүүхээс ял авч хоригдсон байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасны дагуу түүний өнгөрсөн хугацаанд биеэр эдэлсэн 8 сарын ялыг шүүхээс тогтоосон үндсэн ялын хугацаанаас хасаж тооцсоноор тэрбээр жил 8 сар хоригдож суллагдахаар байгаа аж.

Төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ
Төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ
 
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.