
Маамын Лхагва арсланг МҮБХ-ноос үндэсний бөхийн аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа.
Өнөөдөр Улсын арслан Маамын Лхагва агсны нэрэмжит хүчит 256 бөхийн барилдаанд болсон юм. Энэ үеэр МҮБХ-ноос түүнийг үндэсний бөхийн аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжилжээ.
МҮБХ-ны батламжид " Мөнхөд дурсагдах их хүчтэн Завхан аймгийн Идэр сумын Харъяат Монгол Улсын арслан Маамын Лхагва нь 1931 онд 9 давж үзүүрлэсэн. 1932 онд 8 давж шөвгөрсөн, 1933 онд 10 давж түрүүлсэн, 1935 онд 6 давсан, 1936 онд 6 давсан. 1940-1945 онуудад барилуулаагүй. 1946 онд 5 давсан, 1947 онд 5 давсан, 1948 онд 5 давсан, 1950 онд 5 давсан, 1951 онд 5 давсан амжилт нь Монгол Улсын Үндэсний бөхийн Аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжлав" гэжээ.
Тэрээр 1907 онд Завхан аймгийн Идэр суманд малчин ард Маамын гэр бүлд төржээ. 1930-аад онд "Урт гарт Лхагва" гэж алдаршсан тэрээр хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилс хэрэгт холбогдож, 1939 - 1946 онд шоронд хоригдож байв. Түүний ах Улсын заан М.Намбар гэх хүчит бөх байсан аж.