Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Б-г 2025.04.13-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Интерполийн Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Уг этгээд нь 2023 онд Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Интерполын шугамаар зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд 2024.09.30-ны өдөр Киргик улсын нутаг дэвсгэрт баривчлуулсан аж.

Иймд Цагдаагийн байгууллагаас гадаад улс руу оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, баривчлах ажиллагааг үргэлжлүүлэн эрчимтэй явуулах тул эрэн сурвалжлагдаж байгаа иргэд сайн дураар Монгол Улсад ирж, цагдааа, хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

“Хүннү эйр“ ХХК шинэ агаарын хөлөг хүлээн авлаа
“Хүннү эйр“ ХХК шинэ агаарын хөлөг хүлээн авлаа
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.