Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

5000 км зам туулахаар Алтай таван богдоос эхлэн гүйж яваа ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 19 дэх хоногтоо 800 гаруй км замыг туулжээ. Гүйгчдийг өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хурандаа Г.Өсөхбаяр тэргүүтэй "Алдар"-ынхан хүлээн авч, аян замдаа саадгүй гүйж, одоо үлдээд байгаа 4200 км замыг туулсных нь дараа дахин уулзахаар товлов.

Хурандаа Г.Өсөхбаяр цэргийн хүн спорт хоёр салшгүй холбоотой байх ёстойг онцолж, энэхүү зарчмыг биеэр үлгэрлэж яваа гүйгчдэд амжилт ерөөж байв.

Мөн тэрээр мянга мянган эмэгтэй цэргийн алба хаагчдыг төлөөлж яваа дэд ахлагч Б.Буянхишигийн тэсвэр хатуужил, эр зоригт онцгойлон баяр хүргэлээ.

Малчдын аж амьдралыг дэлхийд таниулах “DEAF NOMADS” төслийг хэрэгжүүлж байна
Малчдын аж амьдралыг дэлхийд таниулах “DEAF NOMADS” төслийг хэрэгжүүлж байна
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.