Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт ирэх 5 дугаар сарын 24-ний өдөр болох юм. Уг гүйлтэд "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацаг оролцож, 42 км зайнд гүйх ажээ. Энэ тухайгаа тэрбээр " 2025 оны Улаанбаатар марафонд 42 км-ийн ангилалд гүйхээр эрчимтэй бэлтгэл хийж байгаа. Сүүлийн 1 жилд өөрийгөө маш их сорилоо. Залуу насандаа өөрийнхөө биеийн лимитүүдийг туршиж үзэх хэрэгтэй юм болов уу гэж бодсон юм. 42 км гэдэг хүн бүрийн хийгээд байх зүйл биш болохоор бэртэл гэмтэл авах магадлал өндөр. Тийм болохоор маш тууштай бэлтгэл хийж байна" гэв.
Гүйлтийн бүртгэл 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!