УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдсон байна. Энэ талаар тэрбээр " "Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх том зорилгын төлөө хоёр улсын улс төр, соёл, шинжлэх ухаан, спортын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллах үүрэг хүлээлээ.УИХ-ын гишүүн байхдаа УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламентын бүлгийн даргаар ажиллаж хоёр улсын хоорондын болон Европын улсуудтай хийх хамтын ажиллагааны нэлээд салбаруудад эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн, шинэ санаачилгууд гарган хичээн зүтгэх болно" гэж цахим хуудастаа мэдэгджээ. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс энэ сарын 4-ны өдрийн хуралдаанаас хассан билээ. Тус зөвлөл хуралдаанаара 31 дүгээр их хурлын бэлтгэл ажил болон зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж зарим гишүүдийг зөвлөлөөс чөлөөлсөн юм.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!