Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрээр 1962 оны 4-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө амьд сэрүүн байсан бол 63 нас хүрэх байж. Энэ өрийг тохиолдуулан түүнийг хөшөөнд АН-ын гишүүд тэргүүтэй ардчилагчид цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Түүхийн алтан хуудаснаа бичигдсэн ардчилсан хувьсгалын он жилүүдийг дурсаж, түүний хөшөөнд уламжлал ёсоор цэцэг өргөн, эрх чөлөөний үнэ цэнэ, үзэл санааны талаар нөхөдтэйгөө хуучлан золголоо. Ирэх сард “Жангар” хүүхдийн номын редакциас “Монгол хүн” цувралын хүрээнд С.Зоригийн зурагт номыг эрхлэн гаргах гэж байгаа юм байна. Энэхүү ном нь ардчилсан хувьсгалын үзэл санааг хүүхэд, залуу үед ойлгуулах, мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээл болно гэдэгт итгэж байна. Бидний хувь заяа бидний гарт л байна. ~ С.Зориг" хэмээн нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!