Шаргаморьтын зуслангийн авто замыг засварлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл өнөөдрөөс зуслангийн бүсийн авто замын засвар шинэчлэлтийн ажил эхэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварлаж байна. Цаашид зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг үе шаттай засварлана. Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Зуслангийн чиглэлийн хөдөлгөөн эрчимжихээс өмнө Шаргаморьтын авто замын засварыг эхлүүллээ. Энэ замын дараа Гоодойн ам, Яргайт, Шадивлан, Их тамир зэрэг зуслангийн чиглэлийн авто замыг хөдөлгөөн эрчимжихээс өмнө засварлана. Мөн гол болон туслах замын шинэчлэлтийн хүрээнд 25 дугаар эмийн сангаас Амарсанаагийн уулзвар хүртэлх авто замын ажил эхэлсэн. Энэ жил мөн Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засаж шинэчилнэ. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ.

Энэ онд авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд дамжин хэрэгжиж байгаа 26, шинээр 10 ажил төлөвлөөд байна. 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын авто зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам болон Найрамдлын 16 км авто замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа.

Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!