Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүннү эйр“ ХХК шинэ агаарын хөлөг хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ХҮННҮ ЭЙР ХХК 2025 оны 4 сарын 19-ний өдөр Е195/Е2 төрлийн шинэ агаарын хөлгөө шууд үйлдвэрлэгчээс нь хүлээн авч Монгол Улсдаа авчирчээ.

Дунд оврын, орчин үеийн гэх тодотголтой уг агаарын хөлөг нь зорчигчийн тав тухыг хангасан, байгаль орчинд ээлтэй, нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад гадаад орчинд ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага гэх мэт давуу талуудтай аж.

Хүннү Эйр ХХК нь энэ төрлийн агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр одоогийн нислэг үйлдэж байгаа чиглэлүүдийн зах зээлд гаргах суудлын тоог нэмэгдүүлэхээс гадна шинэ чиглэлд нислэг үйлдэх боломж гарч байгаад тус компанийн зүгээс онцолжээ.

Эмнэлгийн засаглалыг хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэнэ
Эмнэлгийн засаглалыг хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэнэ
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.