2024 онд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураасан бөгөөд суурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн бүхий төв байгуулахаар болсон. Тэгвэл уг цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулах ажээ. Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй бөгөөд нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байгаа юм байна. Долоодугаар сард багтаан ашиглалтад оруулах нэгдүгээр хэсгийн бүтээн байгуулалтад цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий авто зогсоол багтаж байгаа аж. Хоёрдугаарт хэсэгт цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах B1 давхартайгаа нийлээд гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Урт цагаан“ цэцэрлэгт хүрээлэн 7-р сард ашиглалтад орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.