Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ намаас ахмадуудад олгосон үнэт цаасыг бэлэн мөнгө болгох хөтөлбөрийг өргөн барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд


Шинэ  намаас мэдээлэл хийж байна.

Тус намын зүгээс гурван хуулийн төсөл өргөн барихаар болсноо мэдэгдлээ. Нэгдүгээрт жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдэд онцгой нөхцөлийн зээл олгох, зээлгүй ахмадуудад олгосон үнэт цаасыг хоёрдугаар улиралд багтаан бэлэн мөнгө болгох, ноолуурыг газар нутгийн байршил хамаарахгүй ижил буюу кг тутам нь 100 мянган төгрөгөөс буулгахгүйгээр авах хөтөлбөрийг өргөн барихаар болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллээ. 

Шинэ нам, Шинэ эвслээс Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд таван саналыг тусгуулахаар өгсөн байна. Эрх баригч нам таван саналын хоёрыг нь хэсэгчлэн хүлээн авсан тул хүлээн аваагүй гурван саналаа хуулийн төсөл болгохоор болжээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд:100 жилд нэг удаа тохиолддог, үл үзэгдэгчтэй тэмцэж буй дайн гэсэн үг. Гадны улсууд их наядаар нь зарцуулж иргэдээ авч байна. Дайны үед л төр засгийн хэрэг гардаг. Төр засаг өнөөдөр хөдлөх ёстой. Гадаадад байгаа иргэдийг хүсэлт тавьсан тохиолдолд шаардлагыг харгалзаж байж авчирна гэж байна. Дайны үед чи гадаадад зорчсон үед чиний хохь гэж яаж хэлж чадаж байна аа. Нэг ч гэсэн Монгол Улсын иргэн ийм нөхцөлд орж байгаа бол төр арга хэмжээ авах ёстой. Ийм зүйлсийг оруулахгүй байж хуульд хязгаарлана, хорино л гэсэн заалтууд оруулсан байна. ААН-үүдэд сайхан үг биш жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл л хэрэгтэй байна

Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?
Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.