Энэ сарын 8-ны оройн 22:00 цагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харъяа хорих ... дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан оргосон хэрэг гарсан. Тус хоёр оргодлыг эрэн сурвалжлах ажлын цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ба энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Хоёр ялтныг олоогүй байгаа. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна" гэв. Иймд иргэдийг сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.