Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: ҮХЦ Үндсэн хуулиа хүчингүй болгож МАНГАРТЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүд өнгөрөгч 11 дүгээр сард "давхар дээл"-тэй холбоотой гаргасан гомдлыг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. Хуралдаанд цэцийн бүх гишүүд оролцсон бөгөөд "Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно" гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Тодруулбал, цаашид Ерөнхий сайд танхимдаа хэнийг хэрхэн томилж ажлуулах нь УИХ-д хамаагүй хэмээн шийдсэн.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд дараах байр суурийг өөрийн цахим хуудаснаа илэрхийлэв. Тэрбээр "Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа өөрөө хүчингүй болгож МАНгартлаа. ҮХЦ-д ийм эрх өгөөгүй. Ийм ҮХЦ цаашид байх эрхгүй. Татан буулгаад үүргийг нь УДШ-д өгөх хэрэгтэй. Үүнээс цааш дураар аашлах тэнэглэл үгүй.

Өнөөдөр давхар дээлийг хориглосон заалтыг хүчингүй болголоо. Маргааш 16-р зүйлийг хүчингүй болгох уу? Хүний эрх илүүдээд байгаа учраас гэдэг шалтгаар. ҮХ-г хүчингүй болгох эрхийг ҮХЦ-д өгөөгүй шалтгаан энэ." гэжээ.

Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, бороо орохгүй
 
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.