Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Дарханы замын бүтээн байгуулалттай холбогдуулан шалгаж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Дарханы замын тендертэй холбогдуулан ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд прокурорын зөвшөөрөлтэйгээр өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийсэн. Тодруулбал, "Нийт 30 гаруй объектод нэгжлэг хийж байгаа бөгөөд тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг шалгаж байна" хэмээн АТГ-аас мэдээлсэн юм.

Тэгвэл уг албан тушаалтнуудын дунд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан багтжээ. Түүнийг шаардлага хангахгүй компаниудыг сонгон шалгаруулсан хэрэгт буруутгаж буй. Дарханы замыг тэр чигт нь хуулах, шинэ зам тавих компаниудыг сонгон шалгаруулах бүхий л ажил Б.Энх-Амгалангийн хийгдэж байсан аж.

ЭЕРЭГ МЭДЭЭ: Дэлхийн шатрын аварга Б.Мөнгөнзулд Орхон аймгийн иргэд НЭГ ӨРӨӨ байр бэлэглэв
ЭЕРЭГ МЭДЭЭ: Дэлхийн шатрын аварга Б.Мөнгөнзулд Орхон аймгийн иргэд НЭГ ӨРӨӨ байр бэлэглэв
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.