Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ээлжит бус чуулган энэ сарын 22-нд хуралдаж, “давхар дээл”-тэй холбоотой Цэцийн дүгнэлт болон ҮАБ-ын асуудлаар хаалттай сонсгол явуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд
Caption

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан яг одоо үргэлжилж байна. Өглөө 9.30 цагт эхэлсэн уг хурлаар “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаа Цэцийн хуралдаанаас гарах шийдвэр хэдийнээ тодорхой болсон бөгөөд гишүүдэд “давхар дээл” өмсгөх Ардын намын оппераци шууд хэрэгжихэд бэлэн болжээ.

Өөрөөр хэлбэл, ҮХЦ Их суудлын хуралдаанаасаа Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан 2019 оны ҮХНӨ-өөр баталсан “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэнэ гэсэн үг.

Нэгэнт Их суудлын шийдвэр эцсийн тул УИХ хуулийн дагуу Үндсэн хуулийн уг заалтыг өөрчлөх учиртай. Тэгвэл эх сурвалж энэ сарын 22-нд буюу ирэх даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулганы эрх баригчид зарлан хуралдуулахаар “хар зураг”-аа гаргасан гэдгийг мэдээллээ.

Тодруулбал, уг ээлжит бус чуулганаар дараах хоёр асуудлыг хэлэлцэх юм байна. Нэгдүгээрт, гадаад улс төр, геополитик, Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай сонсгол явуулна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах асуудал.

Ийнхүү Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа “давхар дээл”-тэй сайдууд буюу УИХ-ын гишүүдийг дөрвөөс дээш тоогоор нэмэх эрх зүйн орчин бүрдэх юм. Ингээд ирэх ирэх оны төсөв өргөн баригдахаас урьтаж, ирэх 9 дүгээр сард одоогийн Засгийн газрын гишүүдийг “хөдөлгөж”, оронд нь УИХ-ын гишүүдийг өргөн фронтоор оруулж ирэх ажлыг зохион байгуулна.

БЗД-ийн Засаг даргын зургийг ашиглан хуурамч хаяг нээж, залилан хийжээ
БЗД-ийн Засаг даргын зургийг ашиглан хуурамч хаяг нээж, залилан хийжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.