Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад Улс дүүжин галт тэрэгтэй болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 0 секунд

Хятадын анхны агаарын маглев замын барилгын ажил энэ сарын 9-нд дуусч, Жянши мужид туршилтаар ажиллуулж эхэлжээ.

Энэхүү маглев буюу дүүжин галт тэргийг болд төмөр, бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгдсэн байрлалтай аж. Маглев галт тэрэг зорчих замыг бүтээх ажилд Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хятадын Төмөр замын 6-р хүрээлэн, Хятадын төмөр замын аж үйлдвэр болон бусад нэгжүүд хамтран ажиллажээ. Тэд зураг төсөл боловсруулж, үйлдвэрлэх явцад оролцсон ба уг маглев замд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжилд нийцсэн, ухаалаг, аюулгүй, эдийн засагт хэмнэлтэй зэрэг онцолгийг шингээж өгчээ.

Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн намын дарга Ян Биний танилцуулж буйгаар, тус маглев замыг бүтээсэн судалгааны баг маглев галт тэрэг агаарт дүүжлэгдэн эргэх бүтэц, чиглүүлэгч бүтэц, шулуун замд дах цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа болон тоормослох зэрэг хүнд сэдвийг амжилттай даван гарч чадсанаар агаарын маглев аюулгүй саадгүй зорчих боллоо гэжээ.

Тус замыг бүтээхэд оролцсон Хятадын дотоодын байнгын соронзон материал үйлдвэрлэл, төмөр замын транзит, хиймэл оюун ухаан, утасгүй холбоо, ухаалаг үйлдвэрлэл, маглев цахилгаан мотор зэрэгтэй холбоотай аж ахуйн нэгж компанууд нь олон улсын 5 патент, 60 гаруй шинэ бүтээлийн патенттай болжээ.

Шинээр баригдсан агаарын маглев замын урт нь 800 метр, зорчих маглев галт тэрэг нь хоёр вагонтой, 88 хүний суудалтай, хамгийн дээд хурд 80км/цаг хурдтай аж.

Манай улсын нийт хүн амын 30 хувийг 15-34 насны залуус эзэлж байна
Манай улсын нийт хүн амын 30 хувийг 15-34 насны залуус эзэлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.