Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Цэцэрлэгийн бүртгэлд хэрхэн, яаж, хэзээ хамрагдах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэе.

-Улсын цэцэрлэгт нэг ой өнгөрч байгаа хүүхдээ хамруулж болох уу?

-2022-2023 оны хичээлийн жилд 2017.01.01-2020.12.31-ний хооронд төрсөн хүүхэд цэцэрлэгт хамрагдана.

-Хувийн цэцэрлэгт байгаа хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?

-Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй гэсэн сонголтыг цахимаар хийсэн тохиолдолд боломжит цэцэрлэгийг үе шаттайгаар санал болгох юм.

-Хувийн цэцэрлэгт өгөх бол хаягаа шилжүүлэх шаардлагатай юу?

-Хэрвээ өмнө хувийн цэцэрлэгт явж байсан, тухайн цэцэрлэг нь хүлээн авах бол хаягийн шилжилт шаардлагагүй.

-Хүүхдээ цэцэрлэгт өгөхөд заавал вакцин хийлгэсэн байх шаардлагатай юу?

-Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй.

-Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхэд дахин бүртгүүлэх үү?

-Цахим системд нэвтэрч "Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна" гэсэн сонголтыг хийнэ.

-Түр оршин суугчдын хүүхэд цэцэрлэгт хэрхэн хамрагдах вэ?

-Боломжтой. Ингэхдээ иргэн та амьдарч буй хороондоо бүртгүүлж, хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх шаардлагатай.

-Орон нутгийн цэцэрлэгийн бүртгэл хэрхэн хийгдэх вэ?

-Орон нутгийн цэцэрлэгийн бүртгэлийг уламжлалт байдлаар зохион байгуулна. Тухайн хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хандах боломжтой.

-3 үе шаттай бүртгэл явагдана гэдгийг тайлбарлана уу?

-Эхний шатанд хүүхдээ бүртгүүлж чадаагүй иргэд 2 болон 3 дахь шатанд бүртгүүлэх боломжтой.

-Бүртгэлээ цахимаар хэрхэн хийлгэх вэ?

-Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно. E-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.

-Хүсэлт илгээхэд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 08 дугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.

-Ямар цэцэрлэгт хуваарилагдсаныг заавал цахимаар шалгах уу?

-Таны хүүхэд ямар цэцэрлэгт хуваарилагдсаныг 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ.

Яармагийн нүхэн гарцын ажлыг хугацаанаасаа 11 хоногийн өмнө дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ
Яармагийн нүхэн гарцын ажлыг хугацаанаасаа 11 хоногийн өмнө дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.