Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад Улсад 35 хүнээс амьтны гаралтай вирусийн халдвар илэрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 40 секунд

Хятадын Шандун болон Хенань мужид 35 хүнээс амьтны гаралтай шинэ Лангяа хенипавирус /LayV/ вирус илэрчээ. Ихэнх нь ханиах, халуурах, ядрах зэрэг шинж тэмдгүүдтэй байсан аж.

Судлаачид уг вирусийг амьтнаас гаралтай гэж үзэж байгаа бөгөөд хүнд халдварлана гэсэн нотолгоо одоогоор олоогүй байна. Судлаачдын үзэж буйгаар вирус голчлон атаахай буюу говь, цөл, ууланд амьдардаг өтгөн ноолууран үстэй жижигхэн амьтнаас илэрчээ.

Энэхүү судалгааг Хятад, Сингапур, Австралийн судлаачид New England Journal of Medicine сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Дьюк-Сингапурын Үндэсний их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн судлаач Ван Линфа Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд "LayV вирусийн халдвар авсан нэг ч хүн нас бараагүй бөгөөд ноцтой үр дагавар гараагүй тул айж эмээх шаардлагагүй" гэж ярьжээ. Гэлээ ч байгальд оршин байдаг олон янзын вирус хүмүүст халдварлахдаа урьдчилан таамаглах боломжгүй үр дагаварт хүргэдэг тул сэрэмжтэй байх шаардлагатай гэж тэрээр хэлсэн байна.

Шинжилгээнд хамрагдсан атаахайнуудын 27 хувьд нь LayV вирус илэрсэн бөгөөд ийм жижиг сохор номинтой төстэй хөхтөн амьтад вирусийн "байгалийн нөөц" байж магадгүй гэж үзэж байна. Шинжилгээнд хамрагдсан нохдын 5 хувьд, ямааны 2 хувьд нь мөн уг вирус илэрчээ.

Эх сурвалж: ВВС

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.